Блок технологи
Хуванцар сав хэвэнд оруулах, шошголох, савлах машинуудыг нэгэн блок болгож ажиллуулах.KRONES Блок технологи: Таны үйлдвэрлэлийн зай талбайг төгс ашиглана.
PET сав хэвэнд оруулах, шошголох, савлах машинууд тус тусдаа ажиллахад тэдгээрийг холбох конвейер, Buffering буюу бүтээгдэхүүн нөөцлөх хэсэг зэрэг төхөөрөмжүүд нэмэлтээр ашиглах шаардлага тулгардаг. Эдгээрийг гүйцэтгэх тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн нэгэн цогц блок болгон ашигласнаар дээр дурдсан нэмэлт төхөөрөмжийг бүгдийг тусад нь худалдан авч ашиглах шаардлагагүй болно.
Энэ нь зөвхөн танд үйлдвэрийн зай талбайгаа үр дүнтэй ашиглах боломж олгоод зогсохгүй хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтын зардлыг ч мөн бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ төрлийн блокоор холбогдсон цогц системийг ихэнх тохиолдолд нэг оператор дангаар ажиллуулах боломжтой байдаг.
KRONES-ийн "Wet-End" - Бүтээгдэхүүн савлах хэсгийн блок машинууд нь дэлхийн зах зээлд түгээмэл ашиглагдаж байна.
Contiform Bloc - PET Сав хэвэнд оруулах, шошголох, бүтээгдэхүүн савлах зэрэг машинуудыг өөр хооронд нь шууд холбон ашигладаг.
ErgoBloc L - Ер бусын дизайн бүхий тус блок нь PET лонхыг хэвэнд оруулсны дараагаар шууд шошгололт хийдгээрээ онцлог юм. Ингэснээр бүтээгдэхүүн савлагдсаны дараа лонхны хэмжээ дотоод даралтын улмаас тэлэлт үүсэхэд шошгоны чанарт муугаар нөлөөлөхөөс сэргийлдэг. Үүний дараагаар савыг бүтээгдэхүүнээр дүүргэх, бөглөх зэрэг процессийн бүхий л үе шатыг дэс дараалан гүйцэтгэх хүчин чадалтай.
Contipure AseptBloc - Энэхүү блок нь ариун чанар бүхий бүтээгдэхүүн савлахад тохиромжтой.
Modulfill Bloc FS-C - KRONES-ийн анхны лазанд савлах болон савласны дараа лаазыг таглах машиныг нэгэн блок болгон хөгжүүлсэн загвар юм.
Modulfill VFS-C - Бага болон өндөр хүчин чадалтай шугамын аль алинд тохиромжтой савлах машин юм. Савны хэмжээ болон форматаас хамааран цагт 18.000-135.000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Түүнчлэн "Dry-End" буюу бүтээгдэхүүн савласны дараах хэсэгт ч гэсэн KRONES блок технологио хөгжүүлсээр байна. ErgoBloc D нь багцлах болон поддонд хураах машинуудыг нэгтгэсэн технологи юм.