card

KOSME

KOSME компани сав баглаа боодол, ундаа үйлдвэрлэлийн шугамын бүрдэл олон нэр төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээж “Өндөр гүйцэтгэлтэй, үлэмж найдвартай, ашиглахад хялбар” байх үзэл баримтлалд суурилан захиалагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг чанарын өндөр түвшинд хангаж үйлдвэрлэдэг. Шууд болон агентуудаараа дамжуулан борлуулалт хийж дэлхийн хэмжээнд ажилладаг, цэл залуухан, урам зоригоор жигүүрлэсэн эл хамт олон Та бүхэнд уян хатан үйлчилгээний нөхцөл, шинэлэг шийдлүүд санал болгож чадна.

КOSME өдгөө сав баглаа боодол, ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөгч, найдвартай, шинэлэг шийдэл бүхий хувилбар, загваруудыг санал болгож чаддаг компани болоод байна.

KOSME Italy

Автомат шошгоны машин зохион бүтээх, үйлдвэрлэх зорилгоор 1981 онд байгуулагдсан KOSME маань богино хугацаанд зах зээлд тэргүүлэгч болж чадсан юм. Эл амжилтдаа дөрөөлж сав баглаа боодлын машины зах зээлд хүч үзэн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр шийдэж одоогийн сав баглаа боодлын хэлтсээ 1987 онд байгуулсан билээ. 

KOSME Austria

KOSME Австри 1989 онд Вена хотоос урагш 40 километрт орших Солленауд байгуулагдсан. Анхандаа шошгоны машин, савлагааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж голчлон Зүүн Европ руу экспортлох бизнес эрхэлдэг байв. Таван жилийн дараа буюу 1992 онд үйл ажиллагааныхаа хүрээг PET савлагаа, лааз, шил үйлдвэрлэлийн иж бүрэн шугамтай боллоо. 1994 онд PET Сав хэвлэх болон PET савлагааны машин боловсруулах ажлаа “KSB” брэнд нэрээр эхлүүлж, ганцхан жилийн дараа анхны машинуудаа үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн билээ.

KOSME Австри PET сав хэвлэх машин үйлдвэрлэх төдийгүй захиалагчидтайгаа нягт хамтран ажиллаж PET лонхны загвар зохион бүтээх үйлчилгээ санал болгодог. PET лонхны загварын ямар нэгэн санаанд тулгуурлан захиалагчийн тусгай хэрэгцээнд нийцүүлж зохион бүтээдэг юм. Захиалагч хүсвэл жишиг загвар маягаар туршилтын хэв гаргаж өгөх боломжтой. Тухайн бүтээгдэхүүн захиалгат гүйцэтгэлийн үзүүлэлтэд хүрч байгаа эсэхийг дотуур лабораторидоо туршиж үзсэний дараа үлээлтээр хэв цутгах үйлдвэрлэлийн процессыг эхлүүлнэ. KOSME хэвний үйлдвэртээ маш богинохон хугацаанд PET Савны хэвнүүдийг үйлдвэрлэдэг.

 

Үндсэн вэбд зочлох

Бүтээгдэхүүн