Krones Colfix
Бид танд хүнсний үйлдвэрлэлийн бүх төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой олон төрлийн цавууг санал болгож байна. Эдгээр цавууг хаяг, шошго наах болон сав, баглаа боодол зэрэг өргөн хүрээнд ашиглах боломжтой. Шилэн лонх, PET сав, хуванцар болон цаасан, нойтон эсвэл халуун савлагаа зэргийн алинд ч бид хамгийн тохиромжтой хамгийн өндөр чанарын цавууг үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүн
-
БҮРЭН НИЙЛЭГ ЦАВУУНУУД -
ЦАРДУУЛД СУУРИЛСАН ЦАВУУНУУД -
ХЭСЭГЧИЛСЭН БОЛОН БҮРЭН НИЙЛЭГ ЦАВУУ -
КАЗЕЙНД СУУРИЛСАН ЦАВУУНУУД -
САВЛАГААНЫ ЦАВУУНУУД -
ХАЛУУН ЦАВУУНУУД -
ХАЛУУН ЦАВУУНУУД
БҮРЭН НИЙЛЭГ ЦАВУУНУУД
Цавуу тогтоход хэцүү гадаргууд тохирсонKIC KRONES-ийн санал болгож буй бүрэн нийлэг цавуу нь PET буюу та бидний нэрлэж заншсан хуванцар саванд хаяг, шошго наахад танд тусална.
Хуванцар савны гадаргуун бүтэц нь бага энергийн түвшинд оршдог тул хэр баргийн цавуу хаяг, шошгыг сайтар нааж чаддаггүй.
Харин бүрэн нийлэг цавуу нь химийн онцлог бүтэцтэй тул PET зэрэг олон төрлийн материалд хаяг, шошгыг маш сайн наадаг. Нийлэг цавууг 10 – 80°C хүртэлх температурын нөхцөлд хаяг, шошго наахад ашиглах боломжтой бөгөөд тоног төхөөрөмжнөөс цавууны үлдэгдлийг салгахын тулд ердөө л бүлээн усыг ашиглахад хангалттай.

ЦАРДУУЛД СУУРИЛСАН ЦАВУУНУУД
Боломжийн үнэ, өндөр наалдамтгай чанарХэрэв та жимсний шүүс, цай, чанамал зэргийг үйлдвэрлэдэг бол таны бүтээгдэхүүнүүд сайн чанарын хаяг шошготой байх ёстой.
Энэхүү шаардлагыг хангахад тань бид туслахаар цардуулд суурилсан цавуунуудыг санал болгож байна. Үйлдвэрээс халуунаараа гардаг бүтээгдэхүүнд хүйтэн цавуу ашиглан хаяг, шошгыг наахад хийн бөмбөлөг үүсэх, шошго үрчийх зэрэг асуудлууд үүсдэг билээ.
Эдгээр асуудлуудыг цардууллаг цавуу бүрэн шийдэж чадна. Цардууллаг цавуу нь үнэ өртгийн хувьд хямд төдийгүй цэвэрлэхэд хялбар байдаг гэдгээрээ онцлог юм.

ХЭСЭГЧИЛСЭН БОЛОН БҮРЭН НИЙЛЭГ ЦАВУУ
Бүх нөхцөлд хамгийн тохиромжтой цавуу нь хүйтэн цавуу юмKIC KRONES-ийн санал болгож буй хэсэгчилсэн болон бүрэн нийлэг цавуу нь хуурай, чийглэг, нойтон зэрэг бүхий л нөхцөлд буй шилэн лонхонд хаяг шошгыг найдвартай сайн наалдуулна.
Эдгээр цавууны үндсэн зориулалт нь хүйтэн цавуугаар наадаг салдаг, салдаггүй 2 төрлийн хаяг, шошгыг наах юм. Хэсэгчилсэн болон бүрэн нийлэг цавуу нь тоног төхөөрөмжийн хурд, мөстэй ус болон конденсацийн нөхцөлд сайтар нийцэж ажиллана.
Уг бүтээгдэхүүн нь усанд суурилсан химийн найрлагатай тул тоног төхөөрөмжөөс цавууны үлдэгдлийг салгахдаа бүлээн ус ашиглахад л хангалттай.

КАЗЕЙНД СУУРИЛСАН ЦАВУУНУУД
Хүнд нөхцөлд ч үр дүнгээ алдахгүйНойтон, сэрүүн орчинд хаяг, шошго бүтээгдэхүүндээ наалдсан хэвээр үлдэнэ гэдэг бэрхшээлтэй.
KIC KRONES танд энэхүү асуудлыг шийдэж чадах казейнд суурилсан цавууг санал болгож байна. Казейн цавууны химийн найрлага нь шил болон бусад төрлийн материал бүхий сав, лонх зэрэгт хаяг, шошгыг найдвартай сайн наалдахад тусалдаг.
Энэ төрлийн цавуунууд нь дахин боловсруулалтанд ордог шилэн лонх зэрэгт илүү тохиромжтой байдаг. Мөстөй ус болон конденсацийн орчинд маш сайн тэсвэртэй бөгөөд тоног төхөөрөмжөөс бүлээн ус ашиглан амархан цэвэрлэж болно.

САВЛАГААНЫ ЦАВУУНУУД
Таны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн найдвартай түншХэрэв та бүтээгдэхүүнээ гадагш нь экспортлох эсвэл дотооддоо тээвэрлэлт хийн борлуулдаг бол таны бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ аюулгүй хүрэхийн тулд багцлалт, савлагаа нь маш чанартай, найдвартай байх ёстой байдаг.
KIC KRONES-ийн зүгээс хэрэглэгч танд хэд хэдэн төрлийн өндөр чанарын савлагааны цавуунуудыг санал болгож байна. EVA(Этилен-винил ацетат)-д суурилсан цавуунууд нь наалдамтгай чанар маш өндөртэй байдаг бөгөөд ялангуяа бүрмэл картон, болон тэвш, эвхдэг цаасан хайрцаг зэргийг хооронд нь наахад илүү тохиромжтой байдаг.
Полиолефинд суурилсан цавуунууд нь тоног төхөөрөмжийн эд ангиудад ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг. Мөн түүнчлэн бидний гулгалтын эсрэг цавуунууд картонон хайрцгуудыг тээвэрлэх явцад гулсаж унах улмаар доторх бүтээгдэхүүнүүдийг гэмтээхээс сэргийлдэг

ХАЛУУН ЦАВУУНУУД
Урьдчилан бэлдсэн хаяг, шошго наах технологиБүтээгдэхүүний хаяг, шошго нь зөвхөн байршлын хувьд оновчтой байгаад зогсохгүй тухайн бүтээгдэхүүнийхээ өнгө, үзэмжийн хэрэглэгчдэд таалагдах шаардлагатай байдаг.
Энэхүү халуун цавуу нь өнгөний хувьд тунгалаг ба бүтээгдэхүүнд цаасан болон металлан хаяг, шошгыг наахад ямар нэгэн толбо үүсгэдэггүй бөгөөд хооронд нь маш сайн наалдуулж өгдөг зэргээрээ онцлог юм.
KIC KRONES-ийн халуун цавуунууд нь урьдчилан бэлтгэсэн цаасан болон металлан хаяг, шошгыг PET, PE, PP, PVC ба шилэн савтай бүтээгдэхүүнүүдэд наах үед үүсч болох тосны шилжилт, толбо зэргийг үүсгэдэггүй учир таны бүтээгдэхүүний өнгө үзэмжинд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

ХАЛУУН ЦАВУУНУУД
Бүрэн ороосон шошгоны технологиХалуун цавууг ашиглан бүтээгдэхүүнд хаяг, шошгыг сайтар наахын тулд бүрэн ороож шошголох технологийг хэрэглэдэг (Reel-fed labelling).
Энэ төрлийн цавууны гол онцлог нь цаасан хаяг, шошгонд цавуу бага хэмжээгээр түрхэгдсэн ч хуванцар саванд маш сайн наалддагт оршино. Хаяг, шошго наагч машин хэр хурдтай ажиллаж байгаа болон PET, PVC ба бүрмэл сав зэргээс үл хамааран KIC KRONES-ийн танд санал болгож буй цавуу наалдац, хаяг, шошгоны байрлалыг алдагдуулахгүй.
Хийжүүлсэн ундаа нь нүүрсхүчлийн хийгээр баялаг тул хуванцар саванд тэлэгдэл үүсгэх, хадгалалтын горим зөрчигдсөнөөс хуванцар саванд үл ялиг бүтцийн өөрчлөлт үүсгэх зэрэг эрсдэлтэй байдаг.
Үүнээс хамааран хаяг, шошго хуулрахад хүрч болно. Харин KIC KRONES-ийн халуун цавуу нь хуванцар савны уян хатан чанарт огт нөлөөлөхгүй тул та энэ асуудлыг мартаж болно.



