card

Krones Colclean

Манай ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисууд нь үйлдвэрлэлийн бүх шатанд хамгийн өндөр зэрэглэлийн ариун цэвэр, эрүүл ахуйг бий болгодог.
Манай бүтээгдэхүүнүүд нь адил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад харьцангуй удаан хадгалагдах хугацаатай байдаг. Бидний олон жилийн туршлага тасралтгүй хийгддэг судалгаа шинжилгээ, сайжруулалтын тусламжтайгаар Та үйлдвэрлэлийн зардлаа хэмнэх боломжтой.

Танилцуулга татах

Бүтээгдэхүүн

CIP ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИСУУД

Таны CIP цэвэрлэгээний хамгийн сайн түнш

Бид таны үйлдвэрлэлийн дүүргэлт, ариутгалын процесст тусгайлан зориулсан ариутгалын бодисуудыг үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэлийн олон шат дамжлагын эхний шатууд дээр ариутгал, цэвэрлэгээг маш сайн хийснээр сүүлийн шатууд дахь ариутгалын бодисыг хэмнэх боломжтой.

Энэ төрлийн бодисууд нь үйлдвэрлэлийн алхам тутамд ахин цэвэрлэгээ, ариутгал хийх шаардлагын багасгаснаар та өөрийн цаг завыг бодитоор хэмнэх боломжтой юм.

 

 

 
Үнийн санал

ХӨӨСӨН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИСУУД

Таны тоног төхөөрөмжийг гялалзуулна

KIC KRONES-ийн танд санал болгож буй хөөсөн ариутгагч бодис нь бүх төрлийн гадаргууг чанарын өндөр түвшинд ариутгана.

Хөөсөн ариутгалын бодис нь найрлагадаа хүчтэй химийн бодис агуулаагүй учир таны үйлдвэрийн тоног төхөөрөмжид ямар ч сөрөг нөлөөгүйн зэрэгцээ бүтээгдэхүүний сав зэргээс үлдэгдлийг найдвартай цэвэрлэж чаддагаараа онцлог юм.

KIC KRONES нь ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээний өргөн хүрээний бодисуудыг үйлдвэрлэдэг бөгөөд таны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний онцлог зэрэгт тулгуурлан хүчиллэг, хүчиллэг-халдваргүйжүүлэлтийн, шүлтлэг, идэвхтэй хлорын найрлагагүй зэрэг олон төрлийн бодисыг санал болгож чадна.

 

 

Үнийн санал

КОНВЕЙРЫН ТОСОЛГОО

Тосолгоо болон ариутгалыг нэг дор

Та өөрийн бүтээгдэхүүний PET савыг конвейер дээр ямар ч сааталгүй дамжуулахыг хүсэж байна уу? Тэгвэл энэ асуудлыг KIC KRONES танд шийдэж өгч чадна.

Үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд манай бүтээгдэхүүнүүд эдийн засгийн хувьд хамгийн ашигтай байж чаддаг. Учир нь манай бүтээгдэхүүнүүдийг усаар шингэлэн хэрэглэх боломжтой бөгөөд ердөө л 0.1% концентрацитай байхад л бүрэн идэвх үзүүлж чаддагт оршиж байгаа юм.

Энэхүү ариутгал/тосолгооны материал нь танд өөрийн үйлдвэрлэлийн дамжлага дээр цэвэрлэгээ болон тосолгоог нэгэн зэрэг зөвхөн ганц бодисоор хийх маш том давуу талыг олгож байна. Үүнээс гадна энэхүү конвейрын тосолгооны материал нь хлорын давхар исэлтэй нийцэмж сайтай байдаг.

 

 

Үнийн санал

УС БОЛОВСРУУЛАЛТ

Таны үйлдвэрлэлийн усыг сайжруулна, мембраныг үлдэгдэлгүй ариутгана

Ус, ундаа, шар айргийн үйлдвэрлэлд шаардагдах нэгэн том үзүүлэлт бол усны эрүүл ахуй, аюулгүй байдал юм.

Энэхүү шаардлагыг ихэвчлэн найдвартай ус боловсруулалтын системээр шийдэж болдог. KIC KRONES-ийн зүгээс хэрэглэгч танд ус боловсруулалтын явцад мембран шүүлтүүр дээр эрдсийн үлдэгдэл хуримтлагдах асуудлаас ангижрах нэгэн шийдлийг санал болгож байна.

Энэхүү шийдэл нь усыг ариутгах явцад уснаас хэрэгцээгүй/хорт бүх үлдэгдлийг зайлуулахын зэрэгцээ төхөөрөмжийн мембран шүүлтүүрийн ашиглалтын хугацааг уртасгах гэсэн 2 давуу талыг нэгэн зэрэг олгож байгаа юм. Манай энэхүү бүтээгдэхүүн нь мембран шүүлтүүрийг цэвэрлэнгээ үлдсэн бүх хэрэгцээгүй бодисыг нэгэн зэрэг цэвэрлэх шалгарсан бүтээгдэхүүн юм.

 

 

Үнийн санал

ЛОНХ УГААГЧ НЭМЭЛТ БОДИСУУД

Хамгийн сайн цэвэрлэгээний үр дүнг үзүүлэх бидний жор

KIC KRONES-ийн хэрэглэгч танд санал болгож буй сав, лонх угаагч нэмэлт бодисууд нь сав, лонхон дахь химийн бодисын үлдэгдэл болон арилгахад хамгийн хэцүү бохирдлуудыг ч маш найдвартай цэвэрлэж чадна.

Энэхүү нэмэлт бодис нь хүчиллэг, энгийн устай аль алинтай нь маш сайн нийцэмжтэй байдаг. Хэрэв та өөрийн үйлдвэрлэлд эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд маш сайн ариутгадаг бодис ашиглахыг хүсэж байгаа бол манай бүтээгдэхүүн таны хүсэлд 100% нийцнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Манай сав, лонх угаагч нэмэлт бодисууд нь бага концентрацитай үедээ ч идэвхээ алддаггүй бөгөөд угаагч, зайлагч тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ онцлог юм.

 

 

Үнийн санал

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН БОДИСУУД

Хлорын давхар исэл

Хаана ч хэзээ ч эрүүл ахуйн асуудал яригдаж болдог гэдгийг та бүхэн сайн мэдэх билээ. KIC KRONES таны үйлдвэрлэлийн эрүүл ахуйн асуудлыг бүрэн шийдэж өгч чадна.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр буй хамгийн өндөр борлуулалттай, үнийн хувьд боломжийн бөгөөд байгаль орчинд хор нөлөө багатай халдваргүйжүүлэлтийн бодис нь хлорын давхар исэл юм.

Харин бид хлорын давхар ислийг гидрохлорын хүчлээс бус өөр төрлийн зэврүүлдэггүй хүчлийн найрлагаас гарган авдаг болсноороо энэ салбарыг нэгэн шат ахиулсан гэж үздэг. Ус, ундаа, шар айраг, архи дарсны үйлдвэрлэлийн дүүргэлтийн бүхий л процесст та манай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой ба ингэхэд зөвхөн маш бага хэмжээний халдваргүйжүүлэлтийн бодис шаарддаг учир эдийн засгийн хувьд ч мөн хэмнэлттэй юм.

 

 

Үнийн санал

ЦАВУУНЫ ҮЛДЭГДЭЛ ЦЭВЭРЛЭГЧ БОДИСУУД

Таны тоног төхөөрөмжинд цавууны үлдэгдэл байх ёсгүй

KIC KRONES-ийн зүгээс хэрэглэгч танд цавууны үлдэгдэл цэвэрлэгч хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бодисыг санал болгож байна.

Энэхүү бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг олон төрлийн цавууны үлдэгдлийг задлах химийн найрлага агуулсан бөгөөд үлдэгдэл ямар байхаас үл хамааран (халуун, хүйтэн, наалдамтгай чанар чанга, сул г.м) найдвартай цэвэрлэх бөгөөд тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн хор хөнөөл байхгүй болно.

Мөн уг бүтээгдэхүүн нь маш бага хугацаанд цавууны үлдэгдэлтэй урвалд орж үйлчилгээгээ шууд үзүүлдэг онцлог талтай юм. Бид танд түргэн хугацаанд, үр дүнтэй цэвэрлэгээ хийх болон эдийн засгийн хэмнэлтийг санал болгож байна.

 

 

Үнийн санал

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АРИУТГАЛЫН БОДИСУУД

Өөгүй цэмцгэр ажиллах орчин

Жижиг том ямар ч үйлдвэр, албан байгууллагад ахуйн ариун цэврийн асуудал ямагт яригддаг гэдгийг хэрэглэгч та бүхэн сайн мэдэх билээ. Тухайлбал: Cэрээдэн ачдаг машинууд явсан газартаа ямагт тод дугуйны хээ үлдээдэг, байшингийн өнцөг булан бүрт тоос хуримтлагдсаар байдаг гэх мэт.

KIC KRONES таны үйлдвэр, оффисын байгууламжийн хана, шал, цонх зэрэг бохирдож болох бүхий л гадаргуун дээр тогтож болох бохирдлуудтай ганцхан бодисоор үр дүнтэй тэмцэх нэгэн шийдлийг санал болгож байна.

Манай ахуйн үйлчилгээний ариутгагч бодис нь өдөр тутмын ахуйн үйл ажиллагаанд тохиромжтой бөгөөд үр дүнтэй ариутгадаг, хүний арьсанд хор хөнөөл багатай зэрэг олон давуу талуудтай.

Ямар ч төрлийн бохирдол, ямар ч хэмжээгээр ямар ч гадаргууд тогтсон байсан KIC KRONES-ийн өндөр концентраци бүхий энэхүү ариутгагч бодис нь 100% найдвартай ариутгаж чадна.

 

 

Үнийн санал

ХУВИЙН АРИУН ЦЭВЭР

Хувийн ариун цэвэр таны үйлдвэрийн нэр хүнд

Таны үйлдвэрлэлийн эрүүл ахуй танай үйлдвэрийн ажилчдын ариун цэврээс шууд хамаарч болно.

Ажилчдын хувийн ариун цэвэр сайтар хангагдсан байх нь аюулгүй үйлдвэрлэлийн нэгэн том нөхцөл болдог билээ. Манай гар ариутгагч бүтээгдэхүүн нь элдэв үнэргүй, хүний арьсанд ямар нэгэн харшил үүсгэдэггүй зэргээрээ онцлог юм.

KIC KRONES-ийн хэрэглэгч танд санал болгож буй энэхүү гар ариутгагч бодисыг та өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр ажилчдынхаа ариун цэвэр, эрүүл мэнд болон бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал зэргийг нэг дор шийдэх боломжтой болж байна.

 

 

Үнийн санал

KIC KRONES Бүтээгдэхүүнүүд