card

MILKRON

KRONES-ийн сүүний мэргэжилтнүүд

Сүү бол эмзэг бүтээгдэхүүн юм, ийм учраас сүүг ашиглан өндөр чанарын бүтээгдэхүүн гарган авахын тулд өндөр мэдлэг туршлага шаардлагатай байдаг. MILKRON-ийн олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон чанарын хамгийн өндөр түвшний сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг боловсруулахад танд туслана.

Бид Үйлдвэр төлөвлөлтөөс эхлэн бүхийл эд анги, тоног төхөөрөмжүүд, угсралт, автоматчлал ба ашиглалтанд оруулах цаашлаад борлуулалтын дараах үйл ажиллагаа зэрэг танд хэрэгтэй бүх үйлчилгээг бид нэг дороос үзүүлэх боломжтой. Бид системийг нэгтгэгч хамт олны хувьд үйлдвэрлэлийн шугамд өөрсдийн бүтээгдэхүүн мөн гуравдагч талын бүтээгдэхүүн зэргийг ашиглан хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн цогц системыг бүрдүүлэгчид юм.

Шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч ханган нийлүүлэгч KRONES нь боловсруулах, савлах, багцлах зэрэг үйлдвэрлэлийн бүх үе шатанд зориулсан тоног төхөөрөмжүүд болон цогц системүүдийн төлөвлөлт, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг явуулдаг.

KRONES нь Сүү сүүн бүтээгдэхүүний боловсруулах процесс технологийн дараах үйлдвэр охин компаниудтай. 

-EVOGUARD, хавхлаг болон насосны мэргэжлийн хамт олон

-HST, homogenizer / жигдрүүлэгч төхөөрөмжийн үйлдвэрлэгч

-SYSKRON, мэдээллийн технологийн үйлдвэрлэгч, зөвлөгч компани

-KIC KRONES, хүнсний үйлдвэрт ашиглах химийн бодисууд

-KRONES группын бусад охин компани нэгжүүд MILKRON нь таны үйлдвэрлэлийн төлөвлөлт, хэрэгжилтэнд дээрх дурьдсан чиглэлийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд үүний үр дүнд хэрэглэгч та эдгээр албан ёсны хамтрагч сувгууд болон мэргэжлийн ур чадвараас ашиг тус хүртэх боломжтой юм.

 

One single contact partner //Бүгдийг нэг түншээс  

Төслийн туршид та бүхний хүсэл, шаардлагыг мэддэг ганц холбоо барих түнштэй бөгөөд мэдээжийн хэрэг бүх захиалгыг хамгийн нарийн ширийн зүйл бүрийг гүйцэтгэх болно.

Төслийн бүх менежерүүд болон инженерүүд бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн ханган нийлүүлэгчидтэй нягт уялдаатай ажиллаж, шаардлагатай мэдээлэл, хариултыг хурдан бөгөөд шуурхай авч хамтран ажилладаг. Төслөөс үүдэлтэй энэхүү арга барил нь танд үр өгөөжөө өгөх болно. Иймд та шинэ систем эсвэл шугамаа Milkron-т даатгахдаа итгэлтэй байж, тайвширч болно.

Үндсэн вэбд зочлох

Бүтээгдэхүүн