card

Процессийн технологи

Бүх төрлийн шингэн хүнсний боловсруулалтын технологи

Krones Steinecker, Evoguard болон HST процессийн технологийн системүүд нь шингэн хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын иж бүрэн технологийг өргөн сонголттойгоор танд санал болгож байна. Та өөрийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэн иж бүрэн системийг бүтээхэд бид танд зөвлөн, туслах болно. Үүнд бүх төрлийн стандартад нийцсэн цэвэр ус, архи, шар айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн болон ундаа зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл багтана.

Шар айраг

Krones Группын харъяа компани болох Steinecker нь шар айраг, согтууруулах ундааны исгэлтийн технологийн салбарт 145 орчим жил ажиллаж байна.

Анх 1875 онд Германы механик инженер Антон Штайникерын исгэлтийн технологи, тоног төхөөрөмжүүдийг улам төгөлдөржүүлэх зорилгоор үүсгэн байгуулж байсан нь компани нь 20-р зууны эхэн үе гэхэд дэлхийн 20 гаруй улсад тоног төхөөрөмжөө экспортолдог Германы Бавари мужийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг болтлоо өсөн дэвжсэн түүхтэй.

Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард Krones Группийн мэдэлд шилжин Krones-ийн глобал сүлжээнд нэгдэн ажиллаж байна. Энэхүү брэндийн хэрэглэгчдийг татах гол онцлог нь гүн исгэлтийн процессыг хамгийн орчин үеийн инженерчлэлтэй холбон, хэрэглэгчдэд шар айргийн түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шийдлийг эрчим хүчний хамгийн бага зарцуулалттайгаар олгодогт оршино.

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Krones-ийн дэвшилтэт технологи нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэдийнээ танигдсан билээ. Бид таны үйлдвэрлэлд тохирсон бүх шат дамжлагын цогц системийг санал болгож байна.

Энэ чиглэлд Krones-ийн охин компани болох Milkron-ий мэргэжлийн хамт олон танд сүүний үйлдвэрийн төсөл боловсруулалт, үйл ажиллагаа, хөгжүүлэлт, цаашлаад худалдааны хүртэлх чиглэлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх бол HST-ийн гомогенизаторууд, Evoguard-ийн насос, хавхлаг, Krones-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний зориулалтын шугам, цаашлаад PET савлагаа бүхий сүүний үйлдвэрийн хөгжүүлэлт хүртэлх бүхий л үйлчилгээг бидэнтэй хамтран авах боломжтой.

 

Үндсэн вэбд зочлох

Бүтээгдэхүүнүүд