card

KRONES Virtual booth

Дэлгэрэнгүй

System Logistics

Дэлгэрэнгүй

KRONES AR Glass

Дэлгэрэнгүй
/

KRONES

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужын Нойтраублинг хотод төвтэй KRONES AG (хувьцаат компани) нь 1951 онд үүсгэн байгуулагдсан.

KRONES нь ундаа, ус, шар айраг болон бусад шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарын зүрхэнд орших технологийн концерн юм.

Шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шаардагдах бүх тоног төхөөрөмж, машин, шугам, тэдгээрийн цахимжилт болон тасралтгүй үйл ажиллагаа зэргийг KRONES танд санал болгож чадна.

Тус групп нь дэлхий даяар 17.000 мэргэжлийн ажилтантай, 21 үйлдвэр, 48 инженерчлэлийн төв, 15 төв, 64 охин компани болон төлөөлөгчийн газруудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

   Ганцхан жишээ дурдахад, дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй шингэн хүнсний бүтээгдэхүүний дөрвөн савалгаа тутмын нэг нь KRONES машинаар дамждаг байна!

Монголын томоохон үйлдвэрлэгчид болох АПУ ХК, М-Би-Си Азиа Пасифик ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК болон Витафит Инвест ХХК компаниудын үйлдвэрүүд KRONES машин, шугамаар тоноглогдсон тул дотоодод үйлдвэрлэгдэж буй шингэн хүнсний ихэнх хувь нь KRONES машин, шугамаар мөн дамжиж байна гэсэн үг юм.

 

 

Хэрэв бид KRONES-ийн үйлдвэрлэл үйл ажиллагааг нэгэн байшин хэмээн төсөөлбөл, барилгын бат бөх суурь нь LifeCycle Service буюу борлуулалтын дараах үйл ажиллагаа, сэлбэг эд анги нийлүүлэлт, сервис үйл ажиллагаа сургалт технологийн шинэчлэлт зэрэг болно. 

Үндсэн баганууд нь

  • Процессийн технологи - Түүхий эдийг бүтээгдэхүүн болгох бүхий л процессууд
  • Савлах, Багцлах технологи - Шингэн хүнсийг харилцагчийн хүссэн савлагаанд савлах, хаяг наах, багцлах, подонд хураах зэрэг бүхий л үйл ажиллагаа
  • Интраложистик -  Үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүний агуулах түгээлтийн үйл ажиллагааны төгс шийдлүүд.

Эдгээр технологиудыг төгс уялдаа холбоог хангах дээвэр нь Digitalisation буюу Цахимжилт байх болно.

 

 

                                          House of Krones

 

             

Үндсэн вэбд зочлох

Бүтээгдэхүүнүүд