card

EVOGUARD

Өндөр зэрэглэлийн шинэлэг технологи

Шингэн хүнсний үйлдвэрлэлийн технологийн бүхий үе л шатанд бид эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийн цогц хөтөлбөрөө санал болгож байна. Манай бүх хавхлага болон шахуурга аюулгүй ажиллагааны өндөр стандартад нийцэхийн сацуу тасралтгүй ашиглалтын үеийн бүрэн найдвартай ажиллагааг ханган ажилладаг. EVOGUARD брэнд маань шингэн хүнсний үйлдвэрийн хэрэглээний эрвээхэй, дан эсвэл давхар үүртэй, давхар битүүмжтэй, ариутгалын, сорьцын, тохируулах гээд бүх төрлийн хавхлага үйлдвэрлэдэг.

Чанар

Иж бүрэн инженерчлэл бүхий хавхлаганы цуврал болон насосны цувралдаа олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн, чанарын шаардлага бүрэн хангасан байдаг. 

Үйлдвэрлэлийн хэлтэс маань орчин үеийн машин боловсруулалтын төвүүдтэй учир хавхлага, шахуурганыхаа өндөр чанарыг баталгаажуулах хамгийн тохиромжтой нөхцөл бүрдүүлж чаддаг нь манай бас нэгэн онцлог.

 

    

 

2008 оны 5 сар. KRONES өөрийн хавхлагын технологийг EVOGUARD нэртэйгээр хөгжүүлж эхлэв. 

2010 оны 11 сар. Өөрийн хавхлагын цувралаа нийтэд танилцуулав.  

2012 оны 12 сар. KRONES Асептик хавхлагаа танилцуулав. 

2013 оны 5 сар. KRONES хавхлагын үйлдвэрлэл нь өөрийн шинэ байранд оров.

2013 оны 9 сар. EVOGUARD өөрийн насосны цувралаа танилцуулав. 

2014 оны 1 сар. KRONES Группын 100 хувь охин компани EVOGUARD GmbH нь Герман улсын Ниттенау хотод үйл ажиллагаагаа эхлүүлэв. 

Бүхий л систем дэх эд анги, элемент бүрийг төгөлдөржүүлэх уриан дор ажиллаж ирсэн KRONES групп эл шаардлагыг хангахын тулд өөрийн гэсэн хавхлага, хаалт болон насоны технологи санал болгож байна. Өндөр технологийн хаалт, хавхлага насоны цувралыг EVOGUARD үйлдвэрлэдэг юм. Эд ангиудын маань хийц хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийн салбарт нийтлэг хэрэглэдэг нэрлэсэн хэмжээтэй ердийн бүх холболтын хувилбараар загварчлагдсан тул засвар үйлчилгээ болон өдөр тутмын ажилд олон давуу талтай.

EVOGUARD хавхлага, шахуурга – Үйлдвэрлэлийн шугамд ашиглах хугацааны туршид гүйцэтгэлийн өндөр үзүүлэлттэй ажиллаж чаддаг технологи.

Жи Эф Ай ХХК нь 2018 оноос EVOGUARD компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. 

 

 

 

Танилцуулга татах

EVOGUARD Бүтээгдэхүүнүүд