PET сав хэвлэх технологи
Өндөр хурдтай мөн эрчим хүчний хэмнэлттэй технологи хамт орших боломжгүй гэж бодож байна уу, KRONES үүнийг үгүйсгэж байна.
"Бага зарцуулалтаар ихийг бүтээе" урианы дагуу бид PET Сав хэвлэх концепцоо шинэчлэн боловсруулав.
Шинэ Contiform 3 Speed загвараар бүтээгдэхүүний багцаа нэмэгдүүлэв, энэ нь нэрэндээ үнэхээр сайн нийцэх загвар юм.
Шатахуунд хэмнэлттэй Формула-1 машин байдаг уу? Авто уралдаанд үүнийг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ KRONES PET савлах шугамын хувьд энэ бол асуудал биш юм.
Гэрлийн хурдаар 1.6 секундын дотор Contiform 3 цувралын сав хэвлэх машин нь PET бэлдэцийг PET лонх болгон хувиргах болно.
Сав хэвлэх машины нэг үлээх станц цагт 2750 лонх үйлдвэрлэх боломжтой ба Та бүхэнд цагт 82500 хүртэл PET лонх үйлдвэрлэх машиныг бид санал болгоно. Энэ үзүүлэлт та бүхэнд эрчим хүчний зарцуулалтыг харуулахгүй. Бэлдэц халаах зуух, халсан бэлдэцийг сунгах систем, өндөр даралтад агаарыг дахин ашиглах төхөөрөмж гэх мэт анхааралтай сонгосон цэгүүдийн дизайны сайжруулалт нь машины эрчим хүч, даралтад агаарын зарцуулалтыг багасгадаг юм. KRONES Contiform 3 загвар нь бүх цаг үеийн хамгийн шилдэг эрчим хүчний хэмнэлттэй PET Сав хэвлэх машин байх болно.