card

KRONES hydrocare, Antiscalant

Ус боловсруулалтад шаардагдах шүүлтүүрүүд болон мембранууд

Аливаа ус ямар нэгэн гадны нэгдлүүдээр бохирдсон байх боломжтой, үүнд: булингар, хүхэрт устөрөгч болон бусад нэгдлүүд багтана. KRONES-ийн хамгийн дэвшилтэт технологи бүхий усны “шүүлтүүр болон мембраны технологи” нь шүүсэн усаа хамгийн анхны цэвэр, тунгалаг байдалд нь эргэн оруулдаг.

Та бүхний үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогт таарсан, хамгийн  үр ашиг өндөртэй байгаль орчинд ээлтэй ус цэвэршүүлэлтийн системийг KIC Krones-ийн мэргэжилтнүүд та бүхэнд боловсруулж өгөх болно.

Усны чанарыг дээшлүүлэхийн тулд тухайн нөхцөл байдалд таарсан шүүлтүүрүүдийг оновчтой сонгох хэрэгтэй. Оновчтой шүүлтүүр сонгосноор шүүлтүүрийн насжилт, мөн дараа нь шүүлтүүрийг эргээд цэвэрлэх (backwash) шаардлага бага гарна. Өөрөөр хэлбэл тухайн усны системд ашиглагдах ус болон шүүлтүүрийн зарцуулалт багасна.

Байгалийн шүүлтүүрийн материалууд

Идэвхижүүлсэн нүүрс (Activated carbon)

Юниверсал шингээгч бодис

Идэвхжүүлсэн нүүрс нь дотоод гадаргуу томтой учир бүх төрлийн уусмал доторх бүхэл хэсгийг өөртөө наалдуулах чадвар өндөртэй. Эдгээрт: шавжийн хор, мөөгөнцрийн хор болон нүүрсустөрөгчүүд орно.

Идэвхжүүлсэн нүүрсийг нүүрснээс гаргаж авахаас гадна, мөн наргил модны самрын хальс болон оливийн хальснаас гаргаж авдаг. Түүнчлэн идэвхжүүлсэн нүүрсийг хлор шүүхэд ашиглах боломжтой.

Ширхэгийн хэмжээ: 0.425 – 1.7мм

Нягт: 450 кг/м3

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic MF болон GAC

 

 

Хатуу нүүрс (Антрацит – Anthracite)

Өндөр үр дүнтэй гүний шүүлт хийнэ

Антрацитийн ширхэг тус бүр нь янз бүрийн диаметртэй байдаг ба антрацитийг олон давхар шүүлтүүрийн системд гүний шүүлт (depth filtration) хийхэд ашигладаг.

Ширхэгийн хэмжээ: 0,8 – 1,6 мм

Нягт: 700 кг/м3

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic MF

 

Гранат элс (Garnet sand)

Усанд булингар үүсгэж байгаа хамгийн нарийн биетийг ч шүүх чадвартай - Ultra-fine filter

Борооны ус газарт шингэж, улмаар гүний усны урсгалд ордог. Ингэх замдаа ус газрын гүнээр урсан төрөл бүрийн чулуу болон шаврын давхаргуудаар дамжиж шүүгдсэний дүнд гүний устай нэгддэг байна. Энэхүү элс нь манай хамгийн нягтаршил өндөртэй шүүлтүүрийн нэг бөгөөд усан дотор байгаа шороо, органик болон минерал биетүүдийг маш нарийн түвшинд шүүдэг. Өөрөөр хэлбэл ultra-fine filtration гүйцэтгэдэг.

Ширхэгийн хэмжээ: 0,6 – 1,4 мм

Нягт: 2.100 – 2.300 кг/м3

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic MF, GAC und IX

 

Манганы исэл (Manganese oxide)

Өргөн хэрэглээний шүүлтүүр

Манганы исэл нь ус боловсруулалтын процесст ашигладаг хамгийн өргөн хүрээний шүүлтүүрийн нэг бөгөөд усны найрлага дахь хүхэрт устөрөгч болон хүнцэл (arsenic)-ийг шүүхэд тохиромжтой.

Ширхэгийн хэмжээ:

0,5 – 1,5 мм
0,35 – 0,85 мм

Нягт: 1.650 кг/м3

Тохиромжтой системийн төрөл:  Hydronomic MF

 

Кварц элс (Quartz sand)

Дан болон олон давхар шүүлтүүрийн системд ашиглагддаг шүүлтүүр ба ширхэгийн хэмжээний хувьд янз бүр байдаг.

Энэ төрлийн элс нь зөвхөн кварцаас бүрдэнэ. Кварцийг шилэн болон шаазан эдлэл хийхэд ашигладаг голчлон ашигладаг. Гэсэн хэдий ч кварц нь усны гайхалтай байгалийн шүүлтүүр болж өгдөг. Энэ төрлийн шүүлтүүрээр уснаас төмөр, манган болон аммонийг шүүхэд ашигладаг.

Ширхэгийн хэмжээ:
0,4 – 0,8 мм
0,63 – 1,0 мм
0,71 – 1,25 мм
1,0 – 2,0 мм
2,0 – 3,15 мм

Нягт: 1.500 – 1.600 кг/м3

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic MF

 

Мембран шүүрнүүд

Membrane for ultra-filtration (sanitisable)

Ариутгалд тэсвэртэй ультра- фильтрийн мембран
Орчин үед дэвшилтэт мембраний технологийн тусламжтай хлор болон бусад химийн бодис хэрэглэх шаардлагагүйгээр ус боловсруулах боломжтой боллоо.

Ультра-фильтр гэдэг нь тухайн усан дотор агуулагдах давс буюу хатуулгийг өөрчлөхгүйгээр зөвхөн усанд уусаагүй хатуу биетүүдийг уснаас ялгаж авахыг хэлнэ. Krones-ын Hydronomic систем нь уснаас 0.02 μm хүртэлх хэмжээний биетийг уснаас ялгаж авах чадвартай. Ийм нарийн ажилбарт зориулаад KIC Krones өндөр түвшний мембранууд үйлдвэрлэдэг. Усыг шүүхдээ, онцгойлон зохион бүтээсэн хагас нэвтрүүлэгч хана бүхий хөндий ширхэглэгт мембран буюу hollow fiber membranes (HFMs) луу усаа шахсанаар, ус нь  0.02 µm хэмжээтэй нүхээр шүүгдэнэ. Мембран нь гадуураа зэвэрдэггүй ган гэртэй учир 85°C хүртэлх халуун усаар ариутгаж болно. Мембраны давхар урсгал нь мембраныг бүрэн цэвэрлэгдэх бүх боломжоор хангаж өгдөг.

Давуу тал: KIC Krones-ын мембраны (Backwash) эргэж цэвэрлэх функцийн нэг онцлог нь, хлор буюу ямар нэгэн химийн бодисоор тухайн системийг цэвэрлэх шаардлагыг бараг үгүй болгосон юм. Мембраныг ажиллах явц дунд цэвэрлэх үйл ажиллагааг явуулах бөгөөд зөвхөн халдвар орсон үед д химийн бодисоор цэвэрлэх шаардлагатай.

Мембраны материал: PAA

Мембраны гадаргуун талбай: ойролцоогоор 40 м²

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic UF

 

Membrane for ultra-filtration (basic)

Энгийн ультра-фильтрийн мембран
(Membrane for ultra-filtration - basic)

Өнөөг хүртэл Krones-ын ус боловсруулах шугам нь үргэлж өндөр түвшний технологи байдгаараа танигдсаар ирсэн. Дунд болон дундаас бага хүчин чадалтай бүтээгдэхүүн сонирхсон үйлчлүүлэгчдийнхээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гаргахын тулд бид энэхүү үр ашиг өндөртэй хэдий ч зардал багатай бүтээгдэхүүн болох ультра-фильтрийн мембраны энгийн хувилбарыг шинээр гаргасан. Энэ мембраны хоолой нь мөн адил зэвэрдэггүй гангаар хийсэн, гэхдээ мембраныг халуун усаар ариутгаж болохгүй.

Давуу тал: Энэ мембран нь хуурай учир удаан хугацаагаар хадгалсан ч ажиллах чанараа алдахгүй.

Мембраны материал: PAA

Мембраны гадаргуун талбай: ойролцоогоор 60 м²

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic UF Basic

 

Membrane for reverse osmosis (sanitisable)

Ариутгалд тэсвэртэй уруу осмос мембран
Усанд байлгахыг хүсээгүй бүх бодисыг шүүж гаргах чадвартай

Урвуу осмос мембран нь усан доторх бодисын агууламжийг 1% давс хүрэхгүй болтол цэвэршүүлэх чадвартай. Усыг хагас нэвтрүүлэгч мембранаараа шүүж, шүүгдэж гарсан ионжилтгүй ус нь мембраны голын хоолойд цуглардаг. Шүүгдсэн усаар шар айраг исгэх, жүүс хийх, архи нэрэх, градустай ундаа хийх, ундны усанд хэрэглэх, цэвэршүүлсэн усанд хэрэглэх, ус боловсруулалтад ашиглах, халаагуурын усанд хэрэглэж болно. Мөн 85°C хүртэлх халуун усаар ариутгаж болно. Мембраны давхар урсгал нь мембраныг бүрэн цэвэрлэгдэх бүх боломжоор хангаж өгдөг.

Давуу тал: Энэ мембран нь хуурай учир удаан хугацаагаар хадгалсан ч ажиллах чанараа алдахгүй.

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic RO

 

Membrane for reverse osmosis (basic)

Энгийн уруу осмос мембран
Дунд болон дундаас бага хүчин чадалтай өндөр чанарын мембраны технологи

Krones бүх хэрэглэгчдээ таарсан шийдлийг гаргадаг. Мембранын энгийн загвар нь ариутгалд тэсвэртэйгээсээ арай муу шүүдэг гэсэн үг биш, ердөө гол ялгаа нь халуун усаар ариутгаж болохгүй.

Давуу тал: Энэ мембран нь хуурай учир удаан хугацаагаар хадгалсан ч ажиллах чанараа алдахгүй.

Тохиромжтой системийн төрөл: Hydronomic RO Basic

 

Ус боловсруулалтанд ашиглах бодис

Антискалантууд

Эдгээр цэвэрлэгээний бодисуудыг ундны усанд хэрэглэвэл тохиромжтой, ялангуяа урвуу осмос системд. Антискалант бодисыг боловсруулаагүй усанд маш бага хэмжээгээр дозолж хийдэг. Ингэснээр гаднаас орж ирж байгаа боловсроогүй усны шүлтлэг газрын давснууд, силикат эрдсүүд болон фосфатууд зэрэг нэгдлүүд шүүх системийн диафрагм дээр зэвтэхээс сэргийлдэг.

Шүлтлэг суурьтай мембран цэвэрлэгч  бодисууд (Alkali membrane cleaners): Мембран цэвэрлэхэд шүлтлэг суурьтай цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд хамгийн тохиромжтой. Шүлтлэг цэвэрлэгч  бодисууд нь дотроо тогтворжуулагч, болон онцгой ус уусгагч агент нар агуулдаг бөгөөд хамгийн сайн цэвэрлэгээний агент болж өгдөг.   

Хүчиллэг суурьтай мембран цэвэрлэгч  бодисууд (Acidic membrane cleaners): Эдгээр нь органик бус давсан дээр суурьласан цэвэрлэгээний бодисууд бөгөөд урсгал цэвэрлэгээний ажилд ашигладаг. Krones Hydrocare 3902 бүтээгдэхүүнд агуулагддаг задлагч агентууд нь тухайн бодисын үйлчилгээг дэмжиж, бүтээгдэхүүний цэвэрлэгээний чадамжийг өндөр хэмжээнд хадгалж өгдөг.

 Цэвэрлэгээ дэмжигч бодисууд (Cleaning boosters): Эдгээр бүтээгдэхүүнүүд нь устөрөгчийн хэт исэл дээр суурилсан ба шүлтлэг цэвэрлэгээний бодисын үйлчилгээг нэмэгдүүлдэг бөгөөд хүчилтөрөгчтэй орчинд ул мөргүй задарч алга болдог. Мөн дэмжигч нар нь хүчиллэг суурьтай цэвэрлэгээний бодистой хольж төмөр, манган болон limescale хуралдсан толбыг арилгаж болно.

үнийн санал

KIC KRONES Бүтээгдэхүүнүүд