card

Krones Celerol

Таны тоног төхөөрөмжийн араа, гинж, холхивч гэх зэрэг эд ангиуд сайтар чанартай тослогдсон байвал та олон тооны давуу талыг эдлэх болно. Тосолгооны материалууд нь эд ангиудын хоорондын үрэгдлээс үүсэх гэмтэл, хорогдлыг багасгадаг тул тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа харьцангуй уртасдаг. Системийн үрэлтгүй үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн бүтээмжийг мөн адил нэмэгдүүлдэг давуу талтай

KIC Krones нь таны машины бүх хэсэгт төгс тохирох тос, тосолгооны материалуудыг санал болгож байна.

Танилцуулга татах

Тос тосолгооны бүтээгдэхүүнүүд

ШИНГЭН ТОСНУУД

Бүх төрлийн тосолгоонд тохиромжтой

Араа, гинж, цилиндрүүд зэрэг эд ангиуд нь таны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн амин чухал хэсгүүд билээ.

Бидний зүгээс хэрэглэгч танд санал болгож буй тосолгооны материалууд нь эдгээр эд ангиудыг ямар нэгэн алдаагүй, эрсдэлгүй ажиллахад тусална. Үйлдвэрлэлийн ялгаатай процессуудад (тусгай тосолгоо: өндөр температурт савлах, өндөр чийгшилтэй бүсэд хадгалах бүтээгдэхүүнүүд г.м) тусгайлан зориулсан өргөн сонголт бүхий тосолгооны материалуудаас хэрэглэгч та өөрийн үйлдвэрлэлд тохиромжтойг нь сонгох боломжтой.

Манай бүх тосолгооны материалууд нь NSF H-1 гэрчилгээтэй буюу байгаль орчинд сөрөг нөлөө багатай бөгөөд чанарын хувьд хэрэглэгчдэд сайшаагдсан, тосолгооны чанар үргэлжид хамгийн өндөр стандартыг хангаж байх болно.

 

 

Үнийн санал

ӨТГӨН ТОСНУУД

Хүнд нөхцөлд ч тосолгоог чанар алдагдахгүй

Төвийн тосолгооны систем ба сонгосон тослох цэгүүд зэргээс үл хамааран та өөрийн төхөөрөмжид хамгийн тохиромжтой өтгөн тосыг сонгох боломжтой боллоо.

Өтгөн тоснууд хатуулгын хувьд өргөн сонголттой бөгөөд өөрсдийн тохиромжит цэгүүдэд хамгийн өндөр чанартай тосолгоог үзүүлнэ. Мөн тоног төхөөрөмжийн эд ангиудын гадаргууд маш сайн тогтохын зэрэгцээ эргэлтийн хурд өндөртэй цэгүүд дээр нэн тохиромжтой.

NSF H-1 гэрчилгээтэй тул байгаль орчинд сөрөг нөлөө багатай бөгөөд хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглах боломжтой. KIC KRONES-ийн энэхүү тусгай тосолгооны материал нь өндөр температур, уур, халуун ус, хэт мэдрэг нэгдлүүд зэрэг үйлдвэрлэл, бүтээгдэхүүний бүхий л төрлийн нөхцөлд тосолгооны үр дүнгээ 100% үзүүлэх болно.

 

 

 

Үнийн санал

ЦАЦЛАГА ТОС

Хэрэглэхэд хялбар шүршдэг тоснууд

Хүний гар хүрэх боломжгүй тоног төхөөрөмжийн эд ангиудыг ч гэсэн тослох шаардлагатай болдог. Энэхүү асуудлыг бидний өтгөн болон шингэн тосолгооны материалын шүршигч хувилбараар шийдэх боломжтой юм.

Шүршигч саван доторх тосолгооны материалууд нь савны дотор хэсэгтэй урвалд ордоггүй бөгөөд зөвхөн тосолгоо шаардлагатай цэгт цацах үед л идэвхтэй үйлдэл үзүүлдэг.

Бүх шүршигч тоснууд нь NSF H-1 гэрчилгээтэй тул байгаль орчинд хор хөнөөл багатайн дээр хоол хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой. Түүнчлэн KIC KRONES-ийн тусгай шүршигч багажуудын тусламжтай та өөрийн тоног төхөөрөмжийн эрэг, боолт, холбоос зэрэг тослоход хэцүү цэгүүдийг тослон, зэврэлтээс хамгаалах боломжтой юм.

 

 

Үнийн санал

ТОСОЛГООНЫ ХЭРЭГСЛҮҮД

Хялбар тосолгоо

KIC KRONES хэрэглэгч танд зөвхөн өндөр технологийн тос, тосолгооны материалуудыг санал болгоод зогсохгүй тослох хэрэгслүүдийг мөн санал болгож байна.

Эдгээр тосолгооны хэрэгслүүд нь хэрэглэхэд тун хялбар бөгөөд тос, тосолгооны материалуудыг тослогч хэрэгслийн тусгай саванд хийн, арын эргүүлгийн тусламжтай тосыг шахахад л болно.

Хүний гар хүрч тослоход хэцүү цэгүүдэд тослогч хэрэгслүүдийг ашиглан үр дүнтэй тосолгоо хийх боломжтой. Тоног төхөөрөмжүүд дээр тос, тосолгооны материалууд дусал дуслаар тохиромжтой хэмжээгээр хүрдэг. Түүнчлэн зөвхөн хэмжээний хувьд авсаархан, хэрэглэхэд хялбараас гадна тослогчийн дотор байгаа тос, тосолгооны материалын хэмжээг гаднаас нь шууд харах боломжтой зэргээрээ онцлог юм.

 

 

Үнийн санал

KIC KRONES Бүтээгдэхүүнүүд