card

KIC KRONES

KIC KRONES нь ХБНГУ-ын алдарт KRONES группын охин компани бөгөөд Бүх төрлийн хүнсний үйлдвэрийн хаяг, шошго наах зориулалттай цавуу, тоног төхөөрөмжийн тос, тосолгооны материал болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгч юм.

KIC KRONES нь салбартаа 1978 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид зөвхөн танд сайн чанарын химийн бодис нийлүүлээд зогсохгүй хүргэлт үйлчилгээ, зөвлөгөө цаашлаад бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр тантай хамтран ажиллахад бэлэн байна. Цаг үеэ дагаад хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, хаяг, шошго зэрэг ч гэсэн улам орчин үеийн загварлаг мөн хуучны сонгодог хэв маягийг хадгалсан зэргээр өөрчлөгдөж байгаа билээ. Бид ч гэсэн эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицон бүх төрлийн хаяг шошгыг наах зориулалттай цавуунуудаа улам сайжруулсаар байна.

Бид бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө өөрсдийн лабораторид олон шат дамжлага бүхий туршилт, сорилтыг хийдэг. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангахын тулд тоног төхөөрөмж болон хүнсний бүтээгдэхүүнүүд дээр хэрэглэж үзсэний дараа манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгч таны гар дээр очдог гэсэн үг юм. Чанар, энэхүү ойлголт нь зөвхөн маш сайн чанарын бүтээгдэхүүн гэдгээс гадна хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй асар том хариуцлага гэж бид ойлгодог.

ХБНГУ-ын хүний болон орчны эрүүл мэндийн техникийн үнэлгээний байгууллагаас KIC KRONES-д  дэлхийд танигдсан (ISO 9001:2008) чанарын гэрчилгээ болон орчны аюулгүй байдлын гэрчилгээ (ISO 14001:2004)-г тус тус олгосон.

KRONES групп нь 82 олон улсын шинж чанартай үйлдвэрлэлтэй бөгөөд та дэлхийн хаана ч байсан KIC KRONES-ийн мэргэжилтнүүд танд ямагт ойр байх болно. Жи Эф Ай ХХК нь KIC KRONES компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.

KIC KRONES Бүтээгдэхүүнүүд